Lyrics

Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
 
Би чамд хайртай гэдгээ
Хэзээ чи зүрхэнд минь хадаж
Бороо шиг норгож орхих вэ
Хацар норгосон дуслуудыг
Нулимс байсныг мэдээгүй ч
Хэзээ чи намайг үнсэх вэ
Гэхдээ чи надад дурлахгүй ч гэлээ
Гуньсан бодлыг минь хайрлаж амьдраад
Гэхдээ чи саранд дурлахгүйгээр
Гэгээн хорвоогийн өнгийг
Өөртөө уусгаарай
 
Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
 
Цэцгийн дэлбээ газраас өндийж
Хэзээ гадаа хавар болох вэ
Чи хэзээ намайг хайрлах вэ
Гадаа орсон цасан өвлийг
Гуниг байсныг мэдээгүй ч
Хэзээ миний сэтгэл догдлох вэ
 
Зүрхэнд хэзээ өглөөний наран гийж
Зөөлөн уруул чинь хэзээ үнсэх вэ
Зүүдэнд минь дандаа шүүдэр шиг бууж
Зүггүй салхи шиг намайг хэзээ үнсэх вэ
 
Хэзээ чи намайг үнсэх вэ
Хэзээ би чамайг хөтлөх вэ
Хэзээ бид хоёр жаргах вэ
Зүрх минь хэзээ догдлох вэ
Хэзээ чи надад ирэх вэ
Хэзээ чи намайг тэврээд үнсэх вэ
Written by: Bold Dorjsuren
instagramSharePathic_arrow_out