Lyrics

Миний тэр Хаа нэгтээ жаргалтай яваа Миний тэр Миний дуртай дууг сонсож яваа Миний тэр Хэн нэгэнд үзэсгэлэнт харцаа бэлэглэж яваа Миний тэр Надтай учрахаар тэмүүлж яваа Магадгүй нэг өдөр Оройн хоол хамт идээд Магадгүй нэг өдөр Дэшлэгт хамт саатаа Магадгүй нэг өдөр Зориг гарган чамайг үнсэхийг хүлээгээд Магадгүй нэг өдөр Хамтдаа өдөр шөнө,нар сарыг ядраанаа Чамтай учрах тэр нэг өдөр Бие биерүүгээ ойртон ойртсоор Хоёр биенээ үнсэх завсраа Би чамд хайртай болчихлоо гэж хэлнээ Дахин хэзээ ч Бие биенийгээ хайхгүйгээр Дахин хэзээ ч Өглөөг ганцаар сэрэхгүйгээ Дахин хэзээ ч Чамайг би ганцаардуулахгүйээ Дахин хэзээ ч Чамаасаа би холдож чадахГүй Би чамд хайртай болчихсон юм байна Хүчтэйгээр бас зөөлнөөр Чамайг би тэврээд Аз жаргалын зүг Хөөрөн ниснээ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out