Music Video

Үүлэн Домог (feat. Rokit Bay)
Watch Үүлэн Домог (feat. Rokit Bay) on YouTube

Featured In

Credits

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Bold
Bold
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Bold
Bold
Komponist:in
PRODUKTION UND TECHNIK
Bold
Bold
Produzent:in

Lyrics

Үүл хүү солонго бүсгүйд дурлажээ Үзэсгэлэн гоод нь сэтгэл унагажээ Тэнгэрт нумрах түүнийг хараад Тэсгэл алдан хөөцөлдөн оджээ Эгэл боргил уул амраг нь түүнд Сэтгэл хөндөх увьдасгүй санагджээ Өнгөөр тунарах солонгын дэргэд Өлөг зүсгүй дорой харагдаж гэнэ Хуурамч сэтгэл гэдэг үүл нүүгээд одно Хувирашгүй амраг уул торойгоод үлдэнэ Үзэмж гоо гэдэг солонго цаашлаад арилна Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч Солонго адил замхраад арилна Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл Үнэн зүрхний ганцхан амраг Солонго адил замхраад арилна Үүл солонгод дурлаад жаргал үзсэнгүй Үнэн төрхийг нь хэзээ ч таньсангүй Нүд булаасан түүнийхээ араас Нүүж явдаг тавилантай болжээ Тэнгэрийн уудамд солонгыг хайж Тэнүүчилж амьдрах хувь тохиожээ Хоосон хуурамч солонгод гомдсон Хорсох нулимс нь цас бороо болжээ Үнэнч бус сэтгэл гэдэг үүл нүүгээд одно Үүрдийн амраг гэдэг уул торойгоод үлдэнэ Үзэгдэх гоо гэдэг солонго цаашлаад холдоно Үлдэх амраг гэдэг уул харуулаад хүлээнэ Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч Солонго адил замхраад арилна (замхраад арилна) Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл (хувирашгүй сэтгэл) Үнэн зүрхний ганцхан амраг Уул адил торойгоод хоцорно (хоцорно) Мөрөөдлийн солонгод үүл сэтгэлтэй Тэнгэрийн бүсгүй нь хоосон чанартай Мөнхийн ууланд үүл суудалтай Үүрдийн жаргалаа нэг шөнийн Зуурдын жаргалаар тэр сольсон Үүрдийн амлалтаа Зуурдын амрагаар тэр сольсон Түүнд уул нь бүх юм байжээ Гэвч ердөө ч ханаагүй Хүсэж байсан зүйл нь замхарч Нэвт гарна гэж санаагүй Ховсдуулсан олон өнгөнд нь Хажууд байгаа үнэ цэнийг Мэдэхэд бодол нь хөнгөндөнө Тэр цагийн шалгуурт нисэж одох Хоногийн настай чанарыг таньсангүй ээ Цагийн алгуурт тэсэж үлдэх Домгийн настай чанарыг таньсангүй ээ Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч Солонго адил замхраад арилна Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл Үнэн зүрхний ганцхан амраг Уул адил торойгоод хоцорно (Домгийн настай чанарыг таньсангүй ээ) Үзэсгэлэн гоо хэдий сайхан ч Үзэх нүднээ хэдий төгөлдөр ч Солонго адил замхраад арилна (замхраад арилна) (Домгийн настай чанарыг таньсангүй ээ) (Таньсангүй ээ) Үүрд хайрлах хувирашгүй сэтгэл Үнэн зүрхний ганцхан амраг (амраг) Уул адил торойгоод хоцорно (хоцорно) Уул бүсгүйдээ үүл эргээд иржээ Уучлал хүссэн бэлд нь сөгджээ Уужим сэтгэлт уул бүсгүй Урьдын явдлыг нь өршөөжээ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out