Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Bold
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Bold
Komponist:in
PRODUKTION UND TECHNIK
Bold
Produzent:in
Lyrics
Дурлалын галт тэргэнд цор ганцаараа сууж
Дуугүйхэн явсаар үүдэнд чинь буув
Шинэхэн мэт санагдах хуучин дурсамжууд
Цонхоор уйтгарлан ширтэх нь гунигтай
Хайрын дурсамж
Бидний л хайр
Би чамд хайртай
Гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг
Сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би
Манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь
Дахин тэврэхийг хүсэж байна
(Чамтай болздог байсан)
(Чамтай болздог байсан)
(Чамтай болздог байсан)
Чамтай болздог байсан цэцэрлэгт өөр хосууд
Бидний түүхийг давтах нь гунигтай
Чамайг мартахаар зөндөө хол алхсан ч
Эргэж харахад дэргэд чинь хэвээр
Гуйя намайг явуул
Би чамд хайртай
Гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг
Сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би
Манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь
Дахин тэврэхийг хүсэж байна
Мартахаасаа өмнө сүүлийн удаа дурсъя чамайг
Мандаж чадаагүй дурлалын наран минь
Би чамд хайртай
Гэж дахин хэлээч
Мартахаасаа өмнө намайг
Сүүлчийн удаа үнсээч
Чиний хувьд би
Манан мэт болсон ч
Будан биеэрээ бодлыг чинь
Дахин тэврэхийг хүсэж байна
Хүсэж байна
Lyrics powered by www.musixmatch.com