Top Songs By Д. Отгонжаргал
Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Д. Отгонжаргал
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Ц. Чинзориг
Komponist:in
З. Түмэнжаргал
Songwriter:in
Lyrics
Ижий минь дэргэд байхад
Хаврын шувуу цагаасаа эрт ирдэг
Харзны ус нь голоосоо эхэлж хэсдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Харзны ус нь голоосоо эхэлж хэсдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Ижий минь дэргэд байхаар
Тэнгэрийн одод нууранд эрхэлдэг
Тэргэл саран гэрийн хаяанд хонодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Тэргэл саран гэрийн хаяанд хонодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Дх: Ижийн хайрын хойморт нь наран мандана
Ижийн сэтгэлийн хийморьт нь
Сэтгэл бадарна
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижий минь дэргэд байхаар
Цэлмэг тэнгэр зулай үнсэж
Цэцэг бүхэн өөдөөс инээдэг
Ижий минь дэргэд байгаа болохоор
Жаргал надтай хөөцөлдөн тоглодог
Ижий минь дэргэд байгаа болохоор
Ижийн хайрын хойморт нь наран мандана
Дх: Ижийн сэтгэлийн хийморьт нь
Сэтгэл бадарна
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Ижийнхээ дэргэд байхад сүү үнэртэнэ
Ижийнхээ дэргэд байхад сүлд минь сэргэнэ.
Төгсөв.
Lyrics powered by www.musixmatch.com