Lyrics

Өглөөд сэрэх харцанд чинь би дэлбээлж Уруул амссан энхрийлэлд чинь уусна Зүрх сэтгэлийн гүнээс хайлан дурлана Зөвхөн чамдаа хайртай байхыг хүснэ Үлгэрийн гэгээн хайраар чамтайгаа Үдшийг жаргааж чамтайгаа угтдаг Дуусашгүй бадамлах мөнхийн сэтгэлийг Буян хальгааж бүхнийг гийгүүлдэг Санахын жаргалаар чамайгаа хүлээнэ Хүлээхийн жаргалаар чамайг үгүйлж Үгүйлэхийн жаргалаар чамайг хайрлана Хайрлахын жаргалаар чамайгаа хүснэ Хайраар амилсан зүрхний эгшиг чамайгаа Цаснаас цагаан итгэлээр илбэн тэврэе Харцаар ойлгосон сэтгэлийн толь чамдаа Цагийн эрхшээл дуусган байж би нялхарна Санахын жаргалаар чамайгаа хүлээнэ Хүлээхийн жаргалаар чамайг үгүйлж Үгүйлэхийн жаргалаар чамайг хайрлана Хайрлахын жаргалаар чамайгаа хүснэ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out