Top Songs By Самъяагийн Ганзориг
Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Самъяагийн Ганзориг
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Самъяагийн Ганзориг
Songwriter:in
Lyrics
Аяс аясхан сэвэлзхэн
Арь гангын салхитай
Ариусал гэгээрэл тэтгэсэн
Аялгуу эгшигийн зохиролтой
Амар амгалан зохицолсон
Бурхны орны төрхтэй
Азын тэнгэрт цориосон
Хүлгийн тоостой Монгол минь
Цээжний хөндүүр үргээсэн
Нэг л бишийн увисдастай
Цэцгийн цомирлог шүхэрлэсэн
Ариун дагшин уулстай
Цэцэд мэргэд чуулалцсан
Мэргэд онгодын авшигтай
Цэлмэг тэнгэрээр нөмөрсөн
Хийморь сүлдтэй Монгол минь
Эрдмийн очир зангилаатай
Эцэг өвгөдийн минь нутаг
Эхэс дээдсийн шүншигтэй
Ээжийн аавын минь голомт Монгол минь
Дэрстэй толгодоо эвийлсэн
Намираа цэнхэр бороотой
Дэлгэр жаргал эгшиглэсэн
Дэндүү амгалан ахуйтай
Дэлхийн дэвжээг хотолзуулсан
Омог бардам түүхтэй
Дээд тэнгэрээс заяатай
Хөх толботой Монгол минь
Эрдмийн очир зангилаатай
Эцэг өвгөдийн минь нутаг
Эхэс дээдсийн шүншигтэй
Ээжийн аавын минь голомт Монгол минь
Эхэс дээдсийн шүншигтэй
Ээжийн аавын минь голомт Монгол минь
Хөх толботой Монгол минь
Lyrics powered by www.musixmatch.com