Lyrics

Мөнгөн саран оргилд нь мэлмэрсэн Мөнхийн ус нь агууд нь мэлтэлзсэн Ширтэх чулуу өвдөө данстай Шилийн Богд нь хилийн уулаа Арван тавны саран мандсан Алтан дарь ганга бурханы гэрэлтэй Газрын холоос гүйсэн адуу Ганга нуурынхаа усыг гэж ирдэг Хөлсөө сэврээх хөрвөөх цагтаа Хөх талынхаа шороог нь үнэрлэдэг Арван тавны саран мандсан Алтан дарь ганга бурханы гэрэлтэй Сарны туулай оргилд зүүдэлсэн Сансрын салхи нь бэлд нь зүйрмэглэсэн Сайн эрсийн заяаг түшсэн Шилийн Богд нь хийморийн уулаа Арван тавны саран мандсан Алтан дарь ганга бурханы гэрэлтэй Дээлээ тайлаад амар юу гэтэл Дэрээн дор нь адуу үүрснээ Сэтгэлийн амраг дэргэд байхад Шилийн Богд нь дуудаад болохгүй нь Арван тавны саран мандсан Алтан дарь ганга бурханы гэрэлтэй Арван тавны саран мандсан Алтан дарь ганга бурханы гэрэлтэй
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out