Lyrics

Алтанхан намрын тариан талбайдаа Азтайхан учирсан танхил чамайгаа Аялах дуундаа өргөж явъя даа Алтанхан намраа дуулж явъя даа Aа-аa-аa-аa-аa-аa-аa Алтанхан намраа дурсаж явъя даа Уринхан намрын ургацын далайдаа Учранхан золгосон ухаалаг чамайгаа Уяхан дуундаа энхрийлж явъя даа Уринхан намраа дуулж явъя даа Aа-аa-аa-аa-аa-аa-аa Уринхан намраа дурсаж явъя даа Налгархан намрын үдшийн сайхандаа Үерхэж дассан найрсаг нөхдийнгөө Насан туршдаа дурсаж явъя даа Налгархан намраа дурсаж явъя даа Aа-аa-аa-аa-аa-аa-аa Налгархан намраа дурсаж явъя даа Aа-аa-аa-аa-аa-аa-аa Налгархан намраа дурсаж явъя даа Дурсаж явъя даа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out