Featured In

Credits

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Bhiisma
Bhiisma
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Munkhjargal Otgontsagaan
Munkhjargal Otgontsagaan
Texte
Naranmunkh Narankhuu
Naranmunkh Narankhuu
Texte
Tuyabaatar Navaandovdon
Tuyabaatar Navaandovdon
Texte
Tuguldur Ganbold
Tuguldur Ganbold
Komponist:in
PRODUKTION UND TECHNIK
Man on the Moon MOTM
Man on the Moon MOTM
Produzent:in

Lyrics

Би бол ардаа тэжээх ам олонтой
Алдаж гэнэдвэл бас би хорлонтой
Адал явдалт аялал нь тодорхой
Алтан цаг зүүсэн ариун бодолтой
Хийсэн зүйлтэй хүн
Гийсэн гэлтэй гүйнэ
Хийсэн үйлээ л түүнэ
Зөвхөн Тэнгэр л шүүнэ
үү гэхээс хэзээ ч дутаадаггүй нэг эр
Хувь заяатайгаа нүүр тулна зугтаадаггүй нэг эр
Өгсөн бол өгсөн үгээ буцаадаггүй нэг эр
Үнэнийг өгүүлээд худлаа хуцаагүй нэг эр
Хүссэн бүхэн биелээд санасан бүхэн бүтээд
Диваажингийн хаалга татахдаа би шалдан нэг эр
Хадуурч гүйгээд хальтарч унаад зовлон зүдгүүр туулаад
Тамын хаалга тогшихдоо би нүцгэн нэг эр
Харуусч гуньдаг энгийн нэг эр
Хаяа туньдаг зөөлөн нэгэн
Хатуужилтай мундаг нэгэн
Хайруудын шунадаг нэг эр
Эрх чөлөө салхин гэвэл эзэнгүй цахилах би догшин хүлэг
Эцэг өвөг сийлсэн гэсэн шиг арилшгүй цохион дээрх утгат шүлэг
Амжилт бол аз биш Хэнээс ч гуйхгүй өөрийн нэр дээрх хурдан зээрдээ чү
Зах хязгаар үгүй уудам тал шиг мөрөөдлөөрөө гүйнэ
Дахин давташгүй чанар эцэг эхийн өгсөн ген (yeah yeah)
Би 2 идэж хоосон хонодоггүй харц ардын хүү
Хоншоортой эр харцага хурц ахын дүү
Яахаас ч буцахгүй хүн яг цаг тулах үед
Хар цагаан муу сайн байсан ч энэ миний түүх
Хүссэн бүхэн биелээд санасан бүхэн бүтээд
Диваажингийн хаалга татахдаа би шалдан нэг эр
Хадуурч гүйгээд хальтарч унаад зовлон зүдгүүр туулаад
Тамын хаалга тогшихдоо би нүцгэн нэг эр
Харуусч гуньдаг энгийн нэг эр
Хаяа туньдаг зөөлөн нэгэн
Хатуужилтай мундаг нэгэн
Хайруудын шунадаг нэг эр
Өөрийн замынхаа дунд өөрийгөө бүтээсэн нэг эр
Рашаан булаг Баян хангай Нар тусах дулаан энгэр
Өөрийн зам жимээр алхана амьд утаа зууна
Өрдөж асаасан голомт завилан эзэн сууна
Ухамсар минь сэрэв. Та сайн байна уу?
Хэний ч хүүгийн нүдийг эгц харж ажиж түүгээр нь шүүнэ
Хатуу зөөлөн амтаар цадаж хор нь гарч
Туулаад ирсэн амьдрал түүний цор ганц гэрч
Авъя гэвэл амь гэр бүл, эх орондоо бэлэн
Анзаарвал мань үүрийн цолмон, үдшийн гялаан
Чадаж байвал замчлаад урд гар
Чадахгүй бол дамжлаад цуг барь
Хэрүүл хов живэнд татаж сурав амаа
Хүйтэн авирласан ч цаана нь халуун агаар
Written by: Munkhjargal Otgontsagaan, Naranmunkh Narankhuu, Tuguldur Ganbold, Tuyabaatar Navaandovdon
instagramSharePathic_arrow_out