Lyrics

Одод чимээгүйхэн гялалзаж байна Тэнгэрт олуулаа амьдарч байна Харин ширээн доор хэн нэгэн нь нуугдана Харанхуй буланд хэн нэгэн нь уйлна Чи тэндээс зориглон гарч Оддын өмнө цонхны дэргэд ирвэл Шөнийн харанхуй нөмөрсөн ч Ширээн доорхоос огт өөр гэдгийг мэдэрнэ Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх Нар дуугүйхэн мандаж байна Тэнгэрт бодлогоширч байна Хүсэж мөрөөдсөн хэн нэгний нүд Харанхуй булангаас од шиг гэрэлтэнэ Өрөвдмөөр авгалдай эрвээхэй болж Мөлхөж байсан газрынхаа дээгүүр Үзэсгэлэнтэйгээр нисэн Дүүлэн дүүлэн өнгөрдөг Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх Гэрэл өөд тэмүүлэхэд жигүүр хэрэгтэй Гараа зүрхэндээ тавиад чи чагнаач Бүр хамгийн сайн найздаа итгэдэг шигээ Үнэнээ хэлээч Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх Чиний хоргодох газар бол Халуун дулаан хайр юм шүү Тэр газар бол чиний бяцхан зүрх
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out