Credits

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Шар айраг
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Gankhuu Erdene
Gankhuu Erdene
Songwriter:in

Lyrics

Уулсын толгод бууралтаад намар болжээ Улирах он жилүүдийн дунд би алхална аа Цаг цагийн аясаар хөвөрсөөр он жилүүдийн дурсамж тодорно Би саяхан ээжийдээ хөтлүүлж явлаа Цаг цагийн аясаар хөвөрсөөр он жилүүдийн дурсамж тодорно Би саяхан ээжийдээ хөтлүүлж явлаа Намрын намрын зөөлөн салхи хацар элбэнэ Налгар цагийн шувууд тэнгэр захлан одлоо Тэртээ он жилүүдийг санахаар, тэр л сайхан мөчүүд тодроод Тэр л үед аавынхаа энгэрт эрхэлж явлаа Тэртээ он жилүүдийг санахаар, тэр л сайхан мөчүүд тодроод Тэр л үед аавынхаа энгэрт эрхэлж явлаа Талын цэцэгс шаргалтаад, гандаж дээ Танхил багын гэгээн хайр, анхны учрал Эргэж учраагүй учрал, энэ орой сэтгэлд тодроод Эгэлхэн нэгэн охинд дурлаж явлаа Эргэж учраагүй учрал, энэ орой сэтгэлд тодроод Эгэлхэн нэгэн охинд дурлаж явлаа Хайрлаж явлаа, дурлаж явлаа, хайрлаж явлаа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out