Featured In

Credits

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Haranga
Haranga
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Ц. Энхманлай
Komponist:in
С. Болд
Songwriter:in

Lyrics

Монгол хүний нандин бүхнийг дээдлэн эгшиглэсэн Морин хуурын саараа нь үгүй сайхан аялгуу Зүүд нойронд энхийн дуулал болон сонсогдоод Зүрх сэтгэлд эвийн ерөөл хэлэн хоногшоод Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу Цайдам талын тэнэгэр уудмыг уужлан уянгалсан Цараа нь тавиу хуурын яруу сайхан аялгуу Үй олонд минь эвийн сургааль хэлэн хүндлэгдээд Үр хүүхдэд минь эцгийн сургааль шиг хайрлагдаад Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу Магнаг дэлхий амар амгаланг магтан дуулсан Малчин ардын минь туйлс хайлах хуурын аялгуу Түмэн олныхоо сэтгэлд хөөр болон яруусаад Төр улсынхаа хөгжилд хүч нэмэн хүнгэнээд Алтрах нарны цацраг доор жаргалыг минь тэтгэж Амьдрах насны минь туршид сэтгэлийг минь хөглөсөн Хуурын бишрэм эгшиг, ай сайхан аялгуу
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out