Lyrics

Өндөр тэнгэрээс заяасан болохоор чинь Өглөө нарыг тосон хүлээх юм Өглөө наран гэрлээр тэтгээд Өнөд холын чамайг илгээх юм Намайг дурсаад дуулдаг болохоор чинь Чамайг би хайрлан дуулмаар байна Хөрст орчлонд унасан болохоор чинь Хөглөгөр уулсыг саравчлан ширтэх юм Хөглөгөр уулсын нөмөрт хургасан Хөдөөх салхиар чамайг илгээх юм Намайг дурсаад дуулдаг болохоор чинь Чамайг би хайрлан дуулмаар байна Амраг сэтгэлд ургасан болохоор чинь Амин голоос хайрлан хайлах юм Амин голын амьсгал алдран Аньсаган зүүдэндээ чамтай учирах юм Намайг дурсаад дуулдаг болохоор чинь Чамайг би хайрлан дуулмаар байна Намайг дурсаад дуулдаг болохоор чинь Чамайг би хайрлан дуулмаар байна
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out