Top Songs By Т. Ариунаа
Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Т. Ариунаа
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Л. Балхжав
Komponist:in
Х. Болд-Эрдэнэ
Songwriter:in
Lyrics
Уйлж гундан гуниглахад уруул дэвсэн
Ухаангүй загнахад минь зэмлэсэн
Эндүүрч алдахад минь эрхлүүлж эвдээгүй
Хайраа хувааж өвдсөн миний ээжий
Хайлган ээжий
Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Нөмгөн гүйхэд минь нууцхан шаналсан
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хайлган ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Эндүүрч алдахад минь эрхлүүлж эвдээгүй
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хатан ээжий
Миний ээжий
Хайр нэхэн гуниглахад намайг аргадсан
Хатуужин босоход минь дэмнэсэн
Хослох жигүүрээ хувааж тэнцүүлсэн
Үүлнээс айдаг уяхан сэтгэлт ээжий
Миний ээжий
Алдаа нэхэх нулимсаа нууж инээгээд
Аргаа баран сөгдөхөд минь үнэнийг заасан
Уургаар цатгаагүй ч ухаанаараа уясан
Саргүй шөнөөр саатан ханисах ээжий
Сайхан ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Уургаар цатгаагүй ч ухаанаараа уясан
Хайраа дэлгэн ирсэн миний ээжий
Хатан ээжий
Уйтай бодлын харгуйд хайраа нууж зэмлэхдээ
Учгийг нэхэн аргадаж сэтгэлийн үүдийг нээсэн
Эндүүрч алдахад минь
Эрхлүүлж эвдээгүй ч
Хайраа дэвсэн угтсан миний ээжий
Хатан ээжий
Ээжээ тандаа би хайртай...
Lyrics powered by www.musixmatch.com