Lyrics

Алтан зул цэцгийн дэлбээ нь хөө Алагхан эрвээхэйг дуудна даа Арван наймтай бүсгүй нь хөө Алагхан зүрхийг догдлуулна даа Арван наймтай бүсгүй нь хөө Алагхан зүрхийг догдлуулна даа Хонгорзул цэцгийн дэлбээ нь хөө Хорголжин шүүдрийг дурлууна даа Хорь ч хүрээгүй бүсгүй нь хөө Хоёргүй сэтгэлийг дэнслүүлнэ дээ Хорь ч хүрээгүй бүсгүй нь хөө Хоёргүй сэтгэлийг дэнслүүлнэ дээ Хасзул цэцгийн дэлбээ нь хөө Хаврын сардаа дэлгэрнэ дээ Хархан нүдэн бүсгүй нь хөө Хайрыг минь юундаа татна вэ? Хархан нүдэн бүсгүй нь хөө Хайрыг минь юундаа татна вэ? Ихзул цэцгийн дэлбээ нь хөө Илчит зундаа гоёхон доо Ижилгүй уяхан бүсгүй нь хөө Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ Ижилгүй уяхан бүсгүй нь хөө Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ Идэр залуудаа үзэсгэлэнтэй дээ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out