Lyrics

Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж Цуван бууцгааж Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ Эргэн тойрон нам гүм болохын үедээ Эхний од усаны өнгөнд буудгийм билээ Тэр одыг удаан эгцэлсний хойно Тэнгэрийн од тэр чигээрээ буудаг юм билээ Эх нутгийнхаа намуун сайхан шөнөөр Эрхэст тэнгэрийн од болсон салхыг ажаарай Яралзтал сэлж заяасан биеэ гайхуулахад Яг л тэд манай охидууд шиг жавхаатай Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ Голын усанд чулуу битгий хаяарай Холын одод манай охидууд шийг ичимтгий Усны аарыг чи хэрвээ нэг л хөдөлгөвөл Үзэсгэлэнт од чамаас зугатчихна гэж мэдээрэй Саран доор суухдаа чимээ битгий гаргаарай Саруул эх нутгийхаа шөнийн үзэмжимд баясаарай Тэнгэрийн од тунгалаг усанд сэрдэг юм билээ Тэгээд тэр Туул голд минь сэлдэг юм билээ Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой Очоорой Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ Үдшийн бүрийгээр голын эрэгт очоорой Өтгөн мөчир доор удаан сууж хүлээгээрэй Шүхрэн гэрлээ уван цуван бууцгааж Цуван бууцгааж Шөнийн цагаар одод усанд шумбадаг юм билээ Аа аа аа аа аа аа Аа аа аа аа аа аа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out