Lyrics

Наран мишээсэн орныхоо Найман зовхис сүлжээстэй Найрсаг түмэн ардынхаа Нижгэр хөгжөөмт хандивтай Ай хө тэнгэр газрын тэртээд аялсан Ай хө тээвэрчин бидний үйлс арвин даа Цэлмэг тэнгэрийн уудмаар Цагаан сарнай хөврүүлээд Цээлийн усны мандалдаа Цэнхэр долгион татуулсан Ай хө тэнгэр газрын тэртээд аялсан Ай хө тээвэрчин бидний үйлс арвиндаа Хээрийн замдаа алжаалгүй Нуурын шувууд шиг ижиллээ Хөвчийн өндөрд саатаагүй Нандин эрдэнийн хүлэгтэй Ай хө тэнгэр газрын тэртээд аялсан Ай хө тээвэрчин бидний үйлс арвиндаа Ай хө тэнгэр газрын тэртээд аялсан Ай хө тээвэрчин бидний үйлс арвиндаа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out