Lyrics

Сэтгэл санаа минь сансраас Тэмтрэхгүйгээр хүртэл Сэрүүнээрээ зүүдлээд Өөрөөсөө гарч явлаа Тэндээс нэг нь сэм дуудаад Тэр зүг рүү нь хөтлөгдөөд Зүй тогтлыг сарниулаад Үүл манантай хөвлөө Жингүй хөнгөн хүн дүрс минь Дэлхийгээс намайг чөлөөлж Нэг туйлаас нөгөө рүү Гэрлийн үзүүр гүйцлээ Тэр тэнгэрийн заагаас би Гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ Тоос манангын цаанаас би Орь ганцаар гүн санаад илчиллээ Гэрэл сүүдэр минь арилаад Өртөхгүйгээр өнгөрөөд Хөмсгөн дээрээ гүйгээд Бүх зүйл шингэн урслаа Цонхон дээр тусгал амилаад Хар багана уруу хараад Цэв хүйтэн нарыг шатааж Хүүгээсээ би төрлөө Харанхуйг гэрэл цочоож Харах нүдэнд үл тодрон Ханахыг үл мэдэхдээ Судсаар минь зорчлоо Цаг хугацаагүй орон зай Зөв хүслийг уяад Гэмшихүйг мэдэрнэ Зам хязгааргүй огторгуйд Ил юмсын хий хоосныг танилаа Энэ тэнгэрийн заагаас би Гоо мэдрэхүйн анирыг тэмтэрлээ Тоос манангын цаанаас би Орь ганцаар гүн санаад мэлчээлээ Цаг хугацаагүй орон зайд Зөв хүслийг уяад Гэмшихүйг мэдэрнэ Зам хязгааргүй огторгуйд Ил юмсын хий хоосныг танилаа
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out