Songteksten
Хэрвээ дотор чинь бачуураад
Сэтгэл нэг л таагүй байвал
Холдоход хэзээ ч оройтохгүй
Хүссэнээр болдоггүй амьдрал хойно
Бие биенээ зовоох хэрэггүй
Больсон ч яахав дээ
Хайр аа чи намайгаа мартаарай
Хайран залуу насаа бодоорой
Харин би чамаасаа холдмоор байна
Намайг дураар нь орхиод яваарай
Хүн бүрт хажууд нь хүн хэрэгтэй
Тэр бол гайхалтай
Тэр бол ойлгомжтой
Ганцаараа байх нь бас тийм ч муу бишээ
Жаахан гунигтай ч
Өөртөө жаргалтай
Хайр аа чи намайгаа мартаарай
Хайран залуу насаа бодоорой
Харин би чамаасаа холдмоор байна
Намайг дураар нь орхиод яваарай
Хэрвээ чамд хэцүү байгаа бол
Би барих гэж оролдохгүй
Хүчээр хамт байхыг тэвчихгүй
Ондоо мэдрэмжийг хүсээд байна
Ганцаардлаас би хэзээч айхгүй
Бас чамд гомдохгүй
Хүн бүрт хажууд нь хүн хэрэгтэй
Тэр бол гайхалтай
Тэр бол ойлгомжтой
Ганцаараа байх нь бас тийм ч муу бишээ
Жаахан гунигтай ч
Хамгийн зоригтой
Хүн бүрт хажууд нь хүн хэрэгтэй
Тэр бол гайхалтай
Тэр бол ойлгомжтой
Ганцаараа байх нь бас тийм ч муу бишээ
Жаахан гунигтай ч
Өөртөө жаргалтай