Crédits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Hurd
Künstler:in
Urikhan, Sh.
Künstler:in
Otgonbayar Damba
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Urikhan, Sh.
Songwriter:in
Otgonbayar Damba
Songwriter:in
Paroles
Зул нь унтарсан сэтгэлийн минь эгшгэнд
Зоргоороо ирсэн гүнж цэцэг минь
Хоёрдож үзээгүй сэтгэлээ эмтлэн байж дурласан
Хожмоо хэн хэн минь хувь тавиланг мэдэрлээ
Өө чи минь аргагүй ялдамхан
Өө чи минь дүүмэдхэн минь
Өө чи минь хожуухандаа төрсөн ч
Ерөөлөөр учирсан амин цэцэг минь
Илч нь бөхсөн зүрхний минь уянганд
Инээдээр гэрэлтсэн хатан цэцэг минь
Гуниж үзээгүй харцаа нулимстуулан байж дурласан
Ирээдүйд хэн хэн минь хувь тавиланг мэдэрнэ
Өө чи минь аргагүй ялдамхан
Өө чи минь дүүмэдхэн минь
Өө чи минь хожуухандаа төрсөн ч
Ерөөлөөр учирсан амин цэцэг минь (hey)
Хүсэл нь унтарсан бодлын минь гэгээнд
Хүрээд ирсэн хайрын цэцэг минь
Санаж үзээгүй сэтгэлээ өмрүүлэн байж дурласан
Сүүлд нь хэн хэн минь хувь тавиланг мэдэрлээ
Өө чи минь аргагүй ялдамхан
Өө чи минь дүүмэдхэн минь
Өө чи минь хожуухандаа төрсөн ч
Ерөөлөөр учирсан амин цэцэг минь
Өө чи минь аргагүй ялдамхан
Өө чи минь дүүмэдхэн минь
Өө чи минь хожуухандаа төрсөн ч
Ерөөлөөр учирсан амин цэцэг минь
Өө чи минь
Writer(s): Otgonbayar Damba, Sh., Urikhan
Lyrics powered by www.musixmatch.com