Presentada en

Créditos

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Hurd
Hurd
Künstler:in
Ishkhuu, S.
Ishkhuu, S.
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Ishkhuu, S.
Ishkhuu, S.
Songwriter:in

Letras

Тэнгэрийн сарыг минийх гэж өмчлөх шиг Тэвэрч үзээгүй чамайг би өөрийнх гээд ч яахав дээ Тэр сайрын чулууг минийх гэж адгах шиг Танхилхан чинийхээ цэнгэхийг хориод ч яахав Тэр сайрын чулууг минийх гэж адгах шиг Танхилхан чинийхээ цэнгэхийг хориод ч яахав Талдаа дуулах шувуухайг зүслэж чадахгүй шиг Туйлаас дотно чамайг би үнсэхийг бодоод ч яахав Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ Тэнгэрийн оддыг цуглуулж эвлүүлэх шиг Төөтгөр гэзгийг чинь сүлжих гээд ч яахав дээ Талдаа дуулах шувуухайг зүслэж чадахгүй шиг Туйлаас дотно чамайг би үнсэхийг бодоод ч яахав Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ Тойром бүрдийн усыг урсгалгүй харамлах шиг Томоогүй чинийхээ нулимсыг арчих гээд ч яахав дээ Таанатай говийн үнэрийг дарах гэж дайрах шиг Торгон энгэр биеийг чинь таалах гээд ч яахав дээ Тариа халиурсан намрыг өвлөөр орлуулах шиг Тоймгүй олон үгсээр чамайг зовоогоод ч яахав Тариа халиурсан намрыг өвлөөр орлуулах шиг Тоймгүй олон үгсээр чамайг зовоогоод ч яахав
Writer(s): Ishkhuu, S. Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out