Presentada en

Créditos

AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Hurd
Hurd
Künstler:in
Shurentsetseg
Shurentsetseg
Künstler:in
Otgonbayar Damba
Otgonbayar Damba
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Shurentsetseg
Shurentsetseg
Songwriter:in
Otgonbayar Damba
Otgonbayar Damba
Songwriter:in

Letras

Нүүдэл суудлын зайд барааг чинь харж явъя Нүцгэн толгодын дунд учирч зүүдлье Нүдгүй хар шуурганд яваад уулзахсан Нүгэлгүй үнэнийг чинь сонсож үзэхсэн Үүлэн чөлөөгөөр туссан нар байж Үлээх төдийд дальдрах зул байж чи Үргэлж зүрхэнд буглах шарх байж Үзэгдээд хоосон замхрах зэрэглээ байж Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж Мартаж чадна гэж амлан хэлье Маргашгүй үнэн гэж батлан хэлье Магадгүй амлалт минь худлаа байсан Магнаг торгонд боогоод зүрхэндээ хадгалъя Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж Хайрыг чинь хүртлээ гэж би зүүдэлсээр Хаа холуур учрахгүй зөрж өнгөрөхсөн Үзэх хооронд хагдрах цэцэг байж чи Үүрийн гэгээнд уусах үлэмж тод гялаан байж
Writer(s): Otgonbayar Damba Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out