Canciones más populares de Н. Чулуунхүү
Créditos
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Н. Чулуунхүү
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Төмөрбаатар
Komponist:in
Гантөмөр
Songwriter:in
Letras
Тайгын нуруундаа ан амьтан шивээлсэн
Талын тэндээ мал сүрэг шилгээсэн
Талбиун нутаг минь сан эрдэнээр ширдэглэсэн
Тансаг жаргалыг хүн арддаа шингээсэн
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Аясын салхинаас сор хаялан сугсарсан
Атрын шагшуураа үр тариа шуурайлсан
Аж цогцлон нэр алдар цуурайтсан
Ажлыг цавчилан нөр үйлсээ шуурхайлсан
Гишгэж яваа сахь юу анхилам ногоон газар минь
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Дэлхийд нягтарсан эв зүй минь баджингуй
Дэвшиж алдаршсан зүг чиг минь бадрангуй
Дээшлэн мандсан их хөгжил үзүүргүй
Дэлгэр цэцэглэсэн маш сайхан ирээдүй
Гишгэж яваа цэцэгт ногоон газар минь
Гэрэлт нарны цэлмэг номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Гишгэж яваа сахь юу анхилам ногоон газар минь
Гэрэлт нарны охь юу номин тэнгэр минь
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Эх орон төрөлх миний өлгий
Элгэн садан түмний алтан дэлхий
Lyrics powered by www.musixmatch.com