Letras

Тэвэр улаан наран Зулай дээрээс төөнөхөд Тэрлэг нь хүндэдсэн ээжийгээ Өрөвдхийн эрхэнд дуулнаа Сүү ээдэх цагаар ээжээ Сүүдэр минь хүйтэн байдаг шүү Золгоод очихийн завдалгүй Зорисон үйлс минь сайн шүү Сайн ээжээ Өвлийн хүйтэн жавраар Өвөр ханцуйг задгайлхаар Өөдсийн чинээхэн ээжийгээ Өрөвдхийн эрхэнд дуулнаа Нуур хөлдөх цагаар ээжээ Нулимс минь бүлээн байдаг шүү Золгоод очихийн завдалгүй Зорисон үйлс минь сайн шүү Сайн ээжээ Үйл үйлээ дагадаг нь Үнэн болоод хатуу яа Үг нь хүрэхгүй алсаас Ээжийгээ дуулаж сууна би Сүү ээдэх цагаар ээжээ Сүүдэр минь хүйтэн байдаг шүү Золгоод очихийн завдалгүй Зорисон үйлс минь сайн шүү сайн (Ээж минь) Ээж минь ээж минь ээж минь ээ Нуур хөлдөх цагаар ээжээ Нулимс минь бүлээн байдаг шүү Золгоод очихийн завдалгүй Зорисон үйлс минь сайн шүү сайн (Ээж минь) Ээж минь ээж минь ээж минь ээ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out