Créditos
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Номин Талст
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Номин Талст
Songwriter:in
Letras
Хэвлийдээ тээсэн үрээ гэсэн
Алхаа цөөллөж бүүвэйлсэн
Хиврэг нимгэн зулайгийн минь
Зүрхээрээ уйлсан ээжий минь
Ангир уургаа шимүүлсэн гээд бодохоор
Амьдралд сөхрөхгүй тэнхэл өгчдээ
Хөхнөөсөө зүүгдсэн үрээ гэсээр
(Үрээ гэсээр)
Амандаа үмхэн энхрийлсэн
Хөлстэй даахийг минь сэвэхгүй гэхэд
Амьсгалаа хямагдсан ээжий минь
(Ээжийнхээ)
Ивээл сургаалиа хүртээсэн гээд бодохоор
Гэрлэхээс өрсөөд ухаарал өгчдээ
Гараасаа хөтөлсөн үрээ гэсээр
(Үрээ гэсээр)
Голомтоо залгуулж өсгөсөн
Нялхын минь сэвлэгний үнэрийг ээ
Насаараа мартаагүй ээжий минь дээ
Хүлгийн дөрөө хүрсэн гээд бодохоор
(Хүрсэн гээд бодохоор)
Хүслийн харгуйг тэнцүүлж явах ч дээ (Хайртай байж дээ)
Хүлгийн дөрөө хүрсэн гээд бодохоор
(Хүрсэн гээд)
Хүслийн харгуйг тэнцүүлж явах ч дээ
Lyrics powered by www.musixmatch.com