Letras

Тэнүүн сарны хормойдоо Сэрүүн хонодог 2 цолмон Тэнгэрийн цэнхэр хацарт Нулимс шиг харагдах чинь юу вэ Аргадъя чамайгаа аргадъя Ахиад миний цолмон харагдаач Үүрээр үгүй юмаа гэхэд Үдшээр ч болов үзэгдээч Одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ Одоо л чи минь наддаа ирмээр байх юм даа Зүүдлээд өнжсөн саран гадаа байхад Зүрхнээс минь чи юунд холдоно вэ Цэлмэг тэнгэрийн хаяан доор Сэрсэн тэнгэрийн хаяан дор Инээж хоцрох цолмон минь Сэтгэлийн 2 хацарт намайг үнсээгүй чинь юу вэ Хүлээнэ би чамайгаа хүлээнэ Миний харцанд чи минь үзэгдээч Үдшээр үгүй юмаа гэхэд Үүрээр ч болов харагдаач Одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ Одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа Зүүдлээд өнжсөн саран гадаа байхад Зүрхнээс минь чи юунд холдоно вэ Санасан сэтгэлийн үзүүрт Сэрүүн харагдах 2 цолмон Санан санандаа гэх шиг биенээ харуулдах нь юу вэ Аргадъя чамайгаа аргадъя Ахиад миний цолмон харагдаач Үүрээр үгүй юмаа гэхэд Үдшээр ч болов үзэгдээч Одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ Одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа Зүүдлээд өнжсөн саран гадаа байхад Зүрхнээс минь чи юунд холдоно вэ Одод хулжихаад цолмон хоцордог шүү дээ Одоо л чи минь наддаа ирмээр л байх юм даа Зүүдлээд өнжсөн саран гадаа байхад Зүрхнээс минь чи юунд холдоно вэ Зүрхнээс минь чи юунд холдоно вэ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out