Letras

Хаалгыг минь тогшоож хайрт минь Хэзээ юм чи ирэх болохоор Үүр цайтал тэгээд нар жаргатаал Үүд минь үргэлж нээлттэй байдаг Цонхны цаанаас намайг дуудаач Цохилох зүрх минь чинийх болохоор Өвөл хавар тэгээд зун намар Өхөөрдөм чамайгаа хүлээж сууна Хайрт минь чи Хэзээ намайг олж хайрлах Хаа холоос би Юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ Дурлал гэдэг дуугүй Надаас холуур дүүлэн нисэж тойрох юм Хайрт минь Над руу нэг залгаач хайрт минь Уяхан хоолойг тань сонсмоор байна Удаан гэж хүлээж зөхрөхгүй Буцааж харин чамайг хүлээнэ би чинь Хайрын минь үгтэй захидлууд Эзнээ хүлээсээр хуучирлаа Хаа хамаагүй хийсэхгүйгээр Нандигнан би чамдаа хадгалнаа Хайрт минь чи Хэзээ намайг олж хайрлах вэ Хаа холоос би Юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ Дурлал гэдэг дуугүй надаас холуур Дүүлэн нисэж тойрох юм хайраа Харагдах төдийд намайг дурлуулж Хайрт минь чи хаачаа вэ Сонсогдох төдийд намайг уяраач Сэтгэлийг минь чи булаажээ Хайрт минь чи хэзээ намайг олж хайрлах вэ Хаа холоос би юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ Дурлал гэдэг дуугүй надаас холуур Дүүлэн нисэж тойрох юм хайрт минь Хайрт минь чи хэзээ намайг олж хайрлах вэ Хаа холоос би юунд зөвхөн чамайг хүлээнэ вэ Дурлал гэдэг дуугүй надаас холуур Дүүлэн нисэж тойрох юм хайрт минь
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out