Letras

Уулс нь нараа аргамжиж цэцэгсээ нөмөрлөж хүлээнэ ээ Үүлс нь хураа тэгшилж талаа ундаалж хүлээнэ Чонын эртэй морьд нь уяагаа тэлүүлж хүлээнэ Цовоо бяцхан багачууд нь гийнгоонд дэрвиж хүлээнэ Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам Адууны үнэртэй дугараа нь айргийн сүүн дээр хүлээнэ Арван цагаантай эмээл нь нүдний гижгэн дээр хүлээнэ Саран хөмсөгтэй нум нь хөвчиндөө чангарч хүлээнэ Наран хээтэй зодог нь хөлсөндөө чангарч хүлээнэ Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам Цагаан зодогтой сүлд нь есөн хүлэгтэй хүлээнэ Цагаан цацалтай өглөөтэй ногоон дэвжээ хүлээнэ Уртын дууны шуранхай хуурын аялгуунд хүлээнэ Монгол түмэн даяараа гоёлын тэрлэгтэй хүлээнэ Мөнх тэнгэрийн дор миний монгол наадам Мөнх тэнгэрийн дор миний морьтой наадам
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out