Créditos
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Номин Талст
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Номин Талст
Songwriter:in
Letras
Дусал дуслаар асгаран урсах болор тунгалаг нулимс чинь
Дурлал хайрдаа үнэнч нь гэх шиг дуугүйхэн урсаад тэнгэрт шингэлээ
Уйлаад хэрэггүй ялдамхан минь урсах нулимс чинь хатаахаас өмнө
Уруулын амтыг мартахаас өмнө чамдаа би яарсаар очно
Гадаа хийсэх намрын навчис хавраар дэлгэрэхэд би иргээд ирнэ ээ
Ганганан дуулаад буцах шувуудын хамт хавартаа хамтдаа очно оо
Гадаа хийсэх намрын навчис хавраар дэлгэрэхэд би иргээд ирнэ ээ
Ганганан дуулаад буцах шувуудын хамт хавартаа хамтдаа очно оо
Бодолд авсан хөөрхөн царай чинь дандаа наддаа харагдана аа
Борхон нүдийг чинь санан санасаар уулын уртыг тоолсоор байна
Уйлаад хэрэггүй ялдамхан минь урсах нулимс чинь хатаахаас өмнө
Уруулын амтыг мартахаас өмнө хайртай чамдаа хүрээд очно оо
Царай чинь надад энхрий санагдана аа
Эрвээхэй нүд чинь алга аа эрхлэн надна
Цайлган цагаан чиний минь сэтгэл
Цаг үргэлж хамтдаа байлаа
Царай чинь надад энхрий санагдана аа
Эрвээхэй нүд чинь алга аа эрхлэн надна
Цайлган цагаан чиний минь сэтгэл
Цаг үргэлж хамтдаа байлаа
Үүү уваа үүү уваа уваа уваа уваа
Байна уу?
Чамтай байсан бүгдэнд хайртай чи мэдэх үү?
Би чинь чамдаа маш их хайртай
Хаврын яргуй дэлгэрэхийн цагт
Халуун зүрх минь яараад байна даа
Гээсэн өдрүүд ойртох тусмаа
Хоног хугацаа өнгөрөхгүй л байна
Уйлаад хэрэггүй ялдамхан минь урсах нулимс чинь хатаахаас өмнө
Уруулын амтыг мартахаас өмнө энхрий чамдаа яваад очно
Уруулын амтыг мартахаас өмнө энхрий чамдаа яваад очно
Чамдаа би чинь хичнээн хайртай
Чи минь наддаа хичнээн хайртай
Чимээгүй шөнийн одод мэднэ ээ
Хээр талын цэцэгс хэлнэ ээ
Чамдаа би чинь хичнээн хайртай
Чи минь наддаа хичнээн хайртай
Чимээгүй шөнийн одод мэднэ ээ
Хээр талын цэцэгс хэлнэ ээ
Чамдаа би чинь хичнээн хайртай
Чи минь наддаа хичнээн хайртай
Чимээгүй шөнийн одод мэднэ ээ
Хээр талын цэцэгс хэлнэ ээ
Өөө хээ хээ
Хээр талын цэцэгс мэднэ ээ
Өөө хээ хээ
Хээр талын цэцэгс хэлнэ ээ
Өөө хээ хээ
Lyrics powered by www.musixmatch.com