Letras

Зурагнаас чинь би гунигаа гээх юм Зүүдэнд ирэх чинь жаргалтай сайхан Хүлээж суухдаа чамтайгаа уулзах юм Хүслийхээ эрхээр чамайг санах юм Үнэрээр чинь би сэтгэлээ аргадаад Үнэнч шүү гэж хэлэх чинь надад сайхан Холын холоос яаран чамайг тэврэхсэн Хос хоёр зөрхөд атаархах юм Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа (сайхан юмаа) Харцнаас чинь би хайрыг мэдрэх юмдаа Халуухан үг чинь санаанд эргэлдэх нь сайхан Аян замыг туулаад чамайгаа үнсэх юмсан Асгарах баярын нулимсыг хүсэх юмдаа Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа Хайрт минь чамдаа би хурдхан очих юмсан Хорвоод хайрлах хүнтэй байх сайхан юмаа Сайхан юмаа ...
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out