Letras

Өглөө битгий болоосой Yүр битгий цайгаасай Өөрийнхөөрөө чамайг Хайрлая би хайрлая Саран жаахан саатаасай Одод зүүдэлж үлдээсэй Сэтгэлдээ чамайгаа Хайрлая би хайрлая Зүрхээрээ энэ үдшийг Харамлая би харамлая Салхи битгий сэвшээсэй Салхинд битгий чахраасай Сэрүүнээрээ чамайг Хайрлая би хайрлая Чи минь битгий сэрээсэй Чимээ битгий гараасай Харцаараа би чамайгаа Yнсье (харцаараа үнсье) Хайраараа би энэ үдшийг Харамлая би харамлая Саран жаахан саатаасай Одод зүүдлэн үлдээсэй Өндөр тэнгэрээсээ би хүсьө Өглөө битгий болоосой Yүр битгий цайгаасай Хайрт минь битгий сэрээсэй Хажуугаас бүү холдоосой Хүслээрээ чамайгаа Хайрлая би хайрлая Зүүд битгий байгаасай Зөвхөн минийх болоосой Зүрхээрээ би чамайг Хайрлая би хайрлая Жаргалаараа энэ үдшийг Харамлая би харамлая Шувууд битгий жиргээсэй Шүүдэр бүү буугаасай Сайхнаас сайхнаар чамайг Хайрлая би хайрлая Мөчиг битгий зөрөөсэй Миний жаргалыг хараасай Yнэн ариунаар чамайгаа Хайрлая би хайрлая Өөрөөсөө ч энэ үдшийг Харамлая би харамлая Саран жаахан саатаасай Одод зүүдлэн үлдээсэй Өндөр тэнгэрээсээ би хүсьө Өглөө битгий болоосой Yүр битгий цайгаасай Саран жаахан саатаасай Одод зүүдэлж үлдээсэй Өндөр тэнгэрээсээ би хүсьө Өглөө битгий болоосой Yүр битгий цайгаасай Саран жаахан саатаасай Одод зүүдэлж үлдээсэй Өндөр тэнгэрээсээ би хүсьө Өглөө битгий болоосой Yүр, үүр битгий цайгаасай Үүр битгий цайгаасай Үүр битгий цайгаасай Үүр битгий цайгаасай Үүр битгий цайгаасай Үүр битгий цайгаасай
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out