Créditos
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Салхи
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Салхи
Songwriter:in
Letras
Чиний минь харцнаас хайрын цас бударч
Чиний минь сэтгэлд бидний хайр гэрэлтэнэ ээ
Чиний минь харцнаас хайрын цас бударч
Чамдаа би чинь хайрынхаа үгийг шивнэнэ ээ
Будрах цас нь хаялсан өвлийн үдэш
Болзоондоо би яаран чамдаа очно оо
Булбрайхан чиний минь ялдам харцанд
Бодол санаанаас салахгүй л юм
Чамайгаа харах гэсэн миний хүсэл
Цээжин дотроо багтаж ядан булиглана аа өө хайрт минь
Цагаахан гарыг чинь хацартаа энхрийлж
Цаг нарнаас өрсөөд яарч л явна даа
Хаялах цасны ширхэг тоолонгоор
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье
Будрах цасны хаялах тоолонгоор
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Хаялах цасны ширхэг тоолонгоор
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье
Будрах цасны хаялах тоолонгоор
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Шинэхэн цаснаар чамдаа би хайраа хэлэхээр
Сэтгэл зүрхнийхээ нууцыг ганцхан чамдаа нээе
Өө хайрт минь
Сэрүүхэн өвлийн цагаан цасан үдшээр
Шивнэх үгсээ бодсоор алхаж явна даа
Цанатсан цонхны доохон чи минь ганцаараа
Цаг агаараа харсаар намайгаа хүлээж зогслоо
Өө хайрт минь
Чамайгаа би чинь харан сэтгэл минь гийж
Цаглашгүй хайраа тэгэхэд чамдаа нээлээ
Хаялах цасны ширхэг тоолонгоор
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье
Будрах цасны хаялах тоолонгоор
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Хаялах цасны ширхэг тоолонгоор
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье
Будрах цасны хаялах тоолонгоор
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Цасан ширхэг тэнгэр дээрээс зөөлөн хаялах тэгсэн тэр л нэгэн өвлийн үдэш чамтай
Санамсаргүй танилцаж хайрыг олсон чамайг харсан тэр л агшин сайхан байсан
Энэ л мөчөөс эхлээд чиний тухай бодол толгойноос салахаа больсон больсон
Өдийг хүртэл жавар хаасан чамдаа би чинь очиж явна хайрт минь хайрт минь
Чиний минь харцнаас хайрын цас бударч
Чиний минь сэтгэлд бидний хайр гэрэлтэнэ ээ
Чиний минь харцнаас хайрын цас бударч
Чамдаа би чинь хайрынхаа үгийг шивнэнэ ээ
Хаялах цасны ширхэг тоолонгоор
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье
Будрах цасны хаялах тоолонгоор
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Хаялах цасны ширхэг тоолонгоор (Хаялах цасны)
Хайртай гэдгээ би чинь чамдаа хэлье (Хайртай гэдгээ)
Будрах цасны хаялах тоолонгоор (Будрах цасны)
Булиглах зүрхнийхээ хайраа шивнэе ээ
Хайраа шивнэе ээ
Lyrics powered by www.musixmatch.com