Lyrics

Налгар хаврын цэцэг шиг Нахиагаа дэлбээлж мишээсэн Зоргоор залуу насны минь Золтой гэгээн учрал минь Хайрын гэгээн насныхаа Анхны хайранд уярсан Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ Дэлгэр хаврын цэцэг шиг Дэлбээ нээгээд мишээсэн Омголон танхил насны минь Одтой гэгээн учрал минь Мөрөөдлийн гэгээн насныхаа Мөнхийн хайранд уярна аа Хонгор сэтгэлийн шүтээн чи минь ээ Сэргэлэн алтан хараацай Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ Хавар хаврын цэцэг нь ээ Хайраар мишээж дэлгэрнэ ээ Налгар хаврын модод шиг Нахиа задлаад мишээсэн Зоргоор залуу насны минь Золтой гэгээн учрал минь Хайрын гэгээн аялгуундаа Хайлан уяран догдолно оо Хайрлах сэтгэлийн шүтээн чи минь ээ Сэргэлэн алтан хараацай Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ Хавар хаврын цэцэг нь ээ Хайраар мишээж дэлгэрнэ ээ Сэргэлэн алтан хараацай Сэтгэлийн тэнгэрт эрхэлнэ ээ Хавар хаврын цэцэг нь ээ Хайраар мишээж дэлгэрнэ ээ Хайраар мишээж дэлгэрнэ ээ
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out