Top Songs By Kiwi
Credits
AUSFÜHRENDE KÜNSTLER:INNEN
Киви
Künstler:in
Angirmaa Balchinjav
Künstler:in
KOMPOSITION UND LIEDTEXT
Киви
Songwriter:in
Angirmaa Balchinjav
Songwriter:in
Lyrics
Тэр зуны өдөр гэнэт тэнгэр бүрхэж ширүүн бороо орж билээ
Ногоон гэрэл асахыг хүлээж би гарц дээр зогсож билээ
Дэргэд минь нилээн яарсан шинжтэй чи шүхэртэй ирж зогслоо
Норохгүйн тулд чиний шүхэр дор орж борооноос нуугдлаа
Чиний цээжинд наалдан зогсоход зүрх минь цохилно оо
Зүрх минь цохилно
Гэрэл аль хэдийн солигдоод цаг мөч яаруулна
Машины цуваа тасралтгүй (Машины цуваа тасралтгүй)
Хөвөрнө өө (Хөвөрнө өө)
Зам гарах хүмүүс ар араасаа цуварна аа
Гэрэл солигдохыг хүлээх зуур чи надтай юм ярих шиг боллоо
Чиний зөөлөн харцанд уярав бололтой би балмагдлаа
Анхны харцаар дурлаж болдог гэж уншиж сонсож байснаас биш
Хайрын дурлалын сум энгийн мэт харваж ирдэгийг мэдэрлээ
Чиний цээжинд наалдан зогсоход зүрх минь цохилно оо
Гэрэл аль хэдийн солигдоод цаг мөч яаруулна
Машины цуваа тасралтгүй (Машины цуваа тасралтгүй)
Хөвөрнө өө (Хөвөрнө өө)
Зам гарах хүмүүс ар араасаа цуварна аа
Гэнэт ирсэн миний дурлал
Гэрлэн дохиог зориуд хүлээж байсан
Анхны харцаар дурлаж болдогийг
Ариун сум гэнэт харваж ирдэгийг би мэдэрсэн
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Гэнэт ирсэн миний дурлал
Lyrics powered by www.musixmatch.com