Letras

Ногоолон хайрцагныхаа тагийг нээгээд Нандин бүхнээ чамдаа би чинь үзүүлье Нулимсын дуслын сувдан хэлхээ хайрын минь захидал Нууцхан хайрын ариухан дээж бий Алаг эрээн туузаа тайлаагүй охин Арван хэдтэй чиний зураг надад бий Улиран одох цагийн аясанд чинийхээ дүрийг Өнгөт ногоолондоо би хардаг Эргээд уулзсан юм шиг Энхрий чинийхээ царайг олж харлаа Өнгөрсөн амьдралын минь түүх Өнгөт ногоолондоо би хайртай Дурсамж болон үлдэх чиний зураг Зөөлөн уйлах нулимс болон чи минь үлдээд Хайрын сэтгэл чамайг ганцхан хүлээнэ Хайрт минь намайг хүлээ Санан гансарсан сэтгэл минь дурсамж болон надад үлдээгүй Зориулж хэлсэн үгийг минь сонсооч хайрт минь Зүрхэндээ чамайгаа би чинь мөрөөдөөд Мөрөөдөөд Зул цэцэг эмзэгхэн зөөлөн дэлбээтэй Дэлбээтэй Зүсрэн орох борооны дусал өглөөний шүүдэр Зуны цагийн улиралтай зүйрлүүлнэ ээ Эргээд уулзсан юм шиг Энхрий чинийхээ царайг олж харлаа Царайг олж харлаа Өнгөрсөн амьдралын минь түүх Өнгөт ногоолондоо би хайртай Эргээд уулзсан юм шиг Энхрий чинийхээ царайг олж харлаа Царайг олж харлаа Өнгөрсөн амьдралын минь түүх Өнгөт ногоолондоо би хайртай
Lyrics powered by www.musixmatch.com
instagramSharePathic_arrow_out